19
Products
reviewed
555
Products
in account

Recent reviews by Khusley

< 1  2 >
Showing 1-10 of 19 entries
2 people found this review helpful
5.5 hrs on record (1.4 hrs at review time)
Namaste
Posted November 28, 2023.
Was this review helpful? Yes No Funny Award
3 people found this review helpful
61.1 hrs on record
догь
Posted November 21, 2018.
Was this review helpful? Yes No Funny Award
7 people found this review helpful
2.8 hrs on record (1.7 hrs at review time)
Над шиг ачивментын ангуучдын хувьд ёстой шүдний өвчин болмоор тоглоом байна даа! Хэцүү ачивменттэй юу гэж үү? Үгүйэ. Харин хоёр ачивментийн дундаас аль нэгийг нь сонгох хэцүүхэн сонголт таны өмнө гарч ирэх болно. Хэрэв та тоглоомын аль нэгэн puzzle-г нь skip хийж алгасах юм бол "Complete a Game" гэсэн ачивментийг авч чадахгүй, харин skip хийлгүйгээр давбал skip хийж дуусгах ёстой байсан "Skipped a Level" ачивментийг авч чадахгүй ... гэхдээ аль ч тохиолдолд бүх ачивментүүдийг 100% авах боломжгүй учраас ямар ч ялгаагүй болж таарч байгаа юм.

Тоглоомын давуу талууд:

[+] Давгүй вектор зураглал.
[+] Богинохон тоглолт. Тиймээс таны цаг заваас нэг их зулгаахгүй байх. (Гэхдээ зарим нэг puzzle-үүд нь жаахан төвөгтэй учраас үстэй толгойгоо зулгаах хэрэг харин гарч мэднэ :D )
[+] Олон долоон үг үсэг, тайлбар, тэмдэглэл байхгүй, энгийн.
[+] Дээр бичсэн шиг хялбар биш сорилтуудтай.
[+] Трэйдинг картууд.

Ингээд, миний зүгээс уг тоглоомд 7/10 оноог өгч байна!
Posted December 9, 2015.
Was this review helpful? Yes No Funny Award
4 people found this review helpful
15.6 hrs on record
MARVEL-ын ертөнцөөс сэдэвлэгдсэн хамгийн ШИЛДЭГ видео тоглоом нь LEGO байх юм гэж хэн санах билээ?

Эерэг талууд:

[+] Маш ТОМ open-world буюу нээлттэй ертөнц! Миний хувьд зөвхөн даалгавар биелүүлэхдээ л доош хот руу бууж тоглох юм байх гэсэн чинь ... хот тэр чигээрээ тоглолтын талбар гэдгийг олж мэдээд үнэхээр алмайрсан шүү!
[+] Илүү сайжирсан зураглал.
[+] Хөгжилтэй харилцан ярианууд.
[+] Хөгжилтэй бөгөөд сонирхолтой даалгаврууд!
[+] Original soundtrack хөгжмүүд. Өөрөөр хэлбэл кинонуудаас нь авалгүйгээр тоглоомд нь зориулж тусгай хөгжим бичсэн гэсэн үг.
[+] Олон арван дүрүүд! Бараг л MARVEL-ын бүх баатрууд энд гарсан байх шүү. Хамгийн гол нь баатар бүр нь өөр өөрсдийн гэсэн онцлог талуудтай!
[+] Мөн тэдгээр дүрүүдийг хооронд нь нэгтгэсэн сонирхолтой зохиол!
[+] Тэгэлгүй яахав local co-op горим.
[+] Олж цуглуулах ёстой асар олон блокууд хийгээд collectible итемүүд! LEGO л болсон хойно энэ тал дээр гайхаад байх зүйл юу байна? :D

Сөрөг талууд:

[-] Нисдэг дүрүүдийг агаар дээр удирдахад их төвөгтэй байлаа. Түүнийг эс тооцвол уг тоглоомноос өөлөөд байх өөр зүйл үнэндээ л алга!

Ингээд, миний зүгээс уг тоглоомд 10/10 оноог өгч байна!
Posted November 19, 2015. Last edited November 19, 2015.
Was this review helpful? Yes No Funny Award
3 people found this review helpful
1 person found this review funny
4.1 hrs on record
Хамгийн үзэсгэлэнтэй бугатай тоглоом ... биш ээ, хамгийн бугатай үзэсгэлэнтэй тоглоом! Хмм ... бугатай хамгийн үзэсгэлэнтэй тоглоом юм байна! Тийм ээ, энэ бол бугатай хамгийн үзэсгэлэнтэй тоглоом! :D

Эерэг талууд:

[+] Гоёмсог хийгээд өвөрмөц зураглал.
[+] Чихэнд чимэгтэй soundtrack аялгуунууд.
[+] Сонирхолтой даалгаврууд.
[+] Хэрэглэж болох олон янзын итемүүд, тусгай чадварууд.
[+] Авахад төвөгтэй ачивментүүд. (Ер нь ачивментүүд хүнд байх тусмаа над шиг Ачивментийн ангуучдад таалагддаг байх, тийм үү, хэх)
[+] Хоёр янзын төгсгөлтэй.
[+] Хамгийн гол нь уг тоглоомд үнэхээр шинэлэг санаанууд шингэсэн байсан нь их таалагдсан!

Сөрөг талууд:

[-] Тоглоход эхэндээ жаахан ойлгомжгүй байх болно. Гэхдээ 2 цаг орчим тоглоод ирэхээр бүх зүйл нь ойлгогдоод эхэлнэ ээ, гайгүй.
[-] Яах аргагүй хүчтэй дайснууд дутагдаж байлаа. Бас хүнд хэцүү саад даваанууд, өөрөөр хэлбэл challenge-үүд.

Ингээд, миний зүгээс уг тоглоомд 8.5/10 оноог өгч байна.
Posted November 19, 2015. Last edited November 19, 2015.
Was this review helpful? Yes No Funny Award
2 people found this review helpful
6.7 hrs on record
Тоглоом худалдаанд гарснаас хойш 3 жил өнгөрлөө ... гэвч ... DLC-нүүд нь хаана байна вэ? $5, $10, $15 ... хэд ч байсан гэсэн би мөнгө төлөөд авахад бэлэн байна! ... Хүлээгээрэй гэм, амьдралдаа би урьд өмнө ямар нэгэн тоглоомны DLC-г ингэж ихээр хүсч, хүлээж байсан бил үү? Санахгүй байх чинь :D

Эерэг талууд:

[+] Маш хөгжилтэй тоглолт.
[+] Хөгжилтэй зохиол.
[+] Хөгжилтэй зураглал.
[+] Сонсголтой soundtrack хөгжим.
[+] Тун ухаалаг байдлаар боловсруулсан оньсого болон тааврууд!

Сөрөг талууд:

[-] Дээр хэлсэнчлэн ёстой л өнөөх нэг DLC гэгч зүйлийг гаргах ёстой тоглоом байсан юм даа уг нь бол. Гэхдээ одоо ч гэсэн хийхэд оройтоогүй л байна ...
[-] Мөн уг тоглоом нь ачивментгүй байсан нь над шиг Achievement Hunter төрлийн тоглогчдын урмыг хугалсан болов уу.

Ингээд, уг тоглоомд миний зүгээс 9/10 оноог өгч байна!
Posted November 16, 2015. Last edited November 19, 2015.
Was this review helpful? Yes No Funny Award
1 person found this review helpful
14.7 hrs on record
Хараал идсэн хувирдаг тотьнуудыг олохын тулд 4 удаа тоглож дуусгалаа! Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу? Би амьдралынхаа 13 цагийг энэ золигийн тоглоомонд үрчихлээ гэсэн үг. Гэхдээ би огтхон ч харамсахгүй байна. Мөн, Artefix Mundi студийн хийсэн яг үүнтэй адилхан өөр 18 тоглоом байдгийг дөнгөж сая олж мэдлээ! Энэ бас юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Одоо хоёулаа тоо бодоцгооё. Нэг тоглоомыг нь дунджаар 9 цагт (бүх Ачивментүүдийг нь авна) тоглож дуусгана гэж үзвэл .... ммм, 18x9 = хэд вэ? 162 цаг! Одоо 162 цагийг 24 цагт хуваая, хэд гарах бол? Хариу нь 6.75. Тэгэхээр би амьдралынхаа нэг долоо хоногийг юунд зарцуулахаа олоод мэдчихлээ!

Эерэг талууд:

[+] Маш сонирхолтой зохиол.
[+] Хараа булаам зураглал!
[+] Сонирхолтой тоглолт. Ер нь ихэнх Hidden Object төрлийн тоглоомнууд үнэхээр "үхмэл" байдаг шүү дээ, яг л тэднийг нэг хэвэнд цутгаад гаргаад ирчихсэн юм шиг л. Харин энэ тоглоом огтхон ч тийм биш. Та энэ тоглоомноос ЖИНХЭНЭ адал явдлыг мэдрэх болно!
[+] Ухаалаг оньс болон тааврууд.
[+] Олж цуглуулах олон collectible болон ачивментүүд.

Сөрөг талууд:

Энэ тоглоомноос би сөрөг зүйл нэгийг ч олж харсангүй. Яагаад гэвэл Artefix Mundi студийнхэн Hidden Object жанрыг үнэхээр урлаг болтол нь хөгжүүлж чадсан юм байна!

Ингээд, уг тоглоомд миний зүгээс 10/10 оноог өглөө!
Posted November 16, 2015. Last edited November 19, 2015.
Was this review helpful? Yes No Funny Award
2 people found this review helpful
2 people found this review funny
2.0 hrs on record
Хаха! Амьдралдаа зарцуулсан хамгийн шилдэг $0.99 байлаа! XD
Posted September 3, 2015. Last edited September 3, 2015.
Was this review helpful? Yes No Funny Award
1 person found this review helpful
2.8 hrs on record
Энэ тоглоом бол 'Portal 1.5: Gravity' л гэсэн үг. Маш их таалагдлаа! Харин тэр ачивментуудыг нь хараал идэг. Тийм ээ, бүгдийг нь хараал идэг! Ийм хэцүү ачивментүүдийг хэн аваад сууж байдаг юм :/
Posted June 6, 2015. Last edited November 16, 2015.
Was this review helpful? Yes No Funny Award
< 1  2 >
Showing 1-10 of 19 entries